• 70006110, 80006110
  • info@ebayan.mn
Үйлчилгээний нөхцөл

Эрхэм хэрэглэгч та ‘’Баян Экспресс ‘’ХХК – ийн албан ёсны вэб сайт  www.ebayan.mn –интернет дэлгүүрийн дараах үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнөөр  худалдан авалт хийх, захиалга өгөх  нөхцөл бүрдэнэ.

 

Вэб сайтын тухай

Баян Экспресс ХХК – ийн www.ebayan.mn –нь интернетээр  худалдаа явуулах зорилготой бөгөөд  тогтмол үнэ болон бараа үйлчилгээг шинэчилж  үйлчилгээг 24 цагийн байнгын ажиллагаатай байлгаж  хэрэглэгчидын эрх ашигийг дээдэлж ажиллах болно.

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Баян Экспресс ХХК  болон хэрэглэгчид  хяналт тавин хамтран ажиллах болно. Хэрэглэгчидын шинэ санаа, үнэлэлт,  дүгнэлт,  санал гомдол бидний ажлын гол хэмжүүр байх болно.

Вэб сайтын оператор ажлын өдөр  08:00 – 18:00, амралтын өдөрүүдэд  10:00 – 17:00 цаг хүртэл ажиллана.  Сайтын үйлчилгээтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлтүүд нь энэхүү үйлчилгээний нөхцөл хэсэгт мэдээлэгдэх  тул та захиалга баталгаажуулах бүрдээ танилцаж байхыг анхааруулж байна.

 www.ebayan.mn – сайтад хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, вэб сайт руу халдах оролдлого хийх зэрэг луйврын шинжтэй үйлдэл хийхийг хориглоно.

 

Вэб сайтад бүртгүүлэх

Энэхүү сайтад бүртгүүлэхдээ өөрийн овог, нэр, и-мэйл хаяг, гэрийн хаяг, утасны дугаараа үнэ зөв заавал бөгөлсөн байх шаардлагатай.  Хэрэв албан байгууллага төлөөлөх хэрэглэгч бол албан байгууллага гэсэн сонголтыг сонгож байгууллагын нэр болон хаягийг оруулсан байх шаардлагатай. Бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөв бодит байдалд хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг манай байгууллага бүрэн хариуцна.  Манай онлайн дэлгүүрээр зөвхөн 18-с дээш насны хэрэглэгч үйлчлүүлнэ. Хэрэв та 18 нас хүрээгүй бол өөрийн эцэг эх асран хамгаалагчаар дамжуулж худалдан авалт хийнэ. Хэрэв та бидэнд хэн нэгний овог нэр утасны дугаар хаяг өгч хүргэлтийн үйлчилгээ авбал бид тэр мэдээллийг хадгалж зөвхөн тухайн зорилгын дагуу ашиглах болно.

 

Ebayan.mn-ийн  үйчилгээний ангилал

  1. Бэлэн бараа захиалан авах:  Бүтээгдэхүүн цэс дэх  бэлэн статус бүхий  бараанаас  сонгон ажлын 1 өдрийн хүргэлтээр хүргүүлж авах. Хүргэлт үнэгүй.
  2. Бэлэн бус бараа захиалан авах:  Бүтээгдэхүүн цэс дэх бэлэн бус статус бүхий санал болгосон бараанаас сонгон урьдчилгаа  50-70%-ийг төлж 10-14 хоногт нийлүүлэх нөхцөлтэйгээр захиалан авах /Монголд ирсэний дараа мөн ажлын 1 өдрийн хүргэлтээр хүргүүлэн авах/. Эдгээр  барааны үнэ нь үндсэн дэлгүүрийн үнийг дагаж хэлбэлзэх тул таныг бараагаа сонгосоны дараа үнэ өөрчлөгдсөн  тохиолдолд  тэр даруйд мэдэгдэх болно.
  3. Автомашины сэлбэг захиалга: Та автомашины сэлбэгийн  үнийн санал авахдаа арлын дугаар болон хэрэгтэй  сэлбэгийнхээ нэрийг дараах дугаарт залгах эсвэл  мессеж бичиж илгээснээр үнийн саналаа авах боломжтой. Утас: 80006110
  4. Захиалга үүсгэх:  АНУ, Англи,Турк – ээс өөрийн сонирхсон бараагаа сонгон захиалгын хуудас бөглөх журмын дагуу бөглөж үнийн санал авч  захиалгаа баталгаажуулах. Та бараагаа сайтын дэлгүүрүүдээс болон өөр нэмэлт дэлгүүрээс сонгож болно. Таны сонголтоос хамаарч  хугацаа нь хэлбэлзэх тул  сонголтын дагуу хариу өгсөнөөр та  захиалгаа баталгаажуулах тул энд тодорхой хугацаа мэдээлэх боломжгүй юм.
  5. Албан байгууллагын захиалга: Та албан байгууллагаар бараа захиалах бол байгууллагаа  төлөөлж манай сайтад бүртгүүлж захиалга өгөх боломжтой.  Сайтаар дамжуулахаас гадна bayanexpress@gmail.com хаягаар хандаж байгууллагын бараа захиалах үнийн санал, нэхэмжлэх гэх мэт бусад баримт мэдээллүүдийг түргэн шуурхай авах боломжтой.

 

Захиалгын бараа нийлүүлэх хугацаа:

Бараа нийлүүлэх хугацаа тодорхой шалтгаанаар хойшлогдсон тохиолдолд асуудал үүссэн даруйд хэрэглэгчид бодитоор мэдээлэх үүрэгтэй.  Хэрэв бараа нийлүүлэх хугацаа хэтэрсэн, хэрэглэгчид урьдчилж  ямар нэгэн бодит тайлбар  өгөөгүй тохиолдолд  Баян Экспресс ХХК  тухайн барааны үнийн дүнгийн 0.3%  - иар алданги тооцож буцаан олгох  болно. Мөн нөгөө талаар  хэрэглэгч бараа хугацаандаа бэлэн болсоноос хойш 7 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөө төлж бараагаа аваагүй тохиолдолд 0.3%-ийн алданги Баян Экспресс ХХК нэхэмжлэх болно.

 

Төлбөр тооцоо

Захиалгын төлбөр тооцоо дансаар болон бэлэн мөнгөөр  төлөгдөх боломжтой. Та захиалгын төлбөрөө шилжүүлэхдээ захиалгын дугаарыг гүйлгээний утга хэсэгт бичиж шилжүүлнэ үү. Таны захиалгын төлбөрийг хүлээн авсан тохиолдолд таны бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдээлэл илгээгдэж захиалга идэвхжих болно.

Хэрвээ та бэлэн бараанаас захиалж авах бол  дансаар төлбөр төлөх сонголтыг сонгоно.  Төлбөр хүлээн авсаны дараа захиалга хүргэлтэнд гарах болно. 

Хэрэв та бэлэн бус бараа захиалж,  төлбөрөө  төгрөгөөр төлөх тохиолдолд  төлбөр төлөх үеийн голомт банкны долларын зарах ханшаар тооцогдоно.  Тодруулбал  урьдчилгаа болон үлдэгдэл нь тус тусын төлөгдөж буй өдрийн ханшаар зарах ханшаар  бодогдоно.

 

Бараа  хүлээж авах

Бараа хүргэлтийн ажилтан танд барааг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх ёстой. Та захиалсан бараагаа хүлээж авахдаа эвдрэл гэмтэл, бүрэн бүтэн байдал, дагалдах хэрэгсэл, өнгө размер болон бусад сонголтуудаа сайн шалгаж авах шаардлагатай.  Тухайн үед захиалагч бараагаа шалгаагүй, бүртгээгүй хүлээн авсан тохиолдолд манай дэлгүүр  хариуцлага хүлээхгүй болно. Бараа хүргэлтийн ажилтан бараа танилцуулга хийхгүй   зөвхөн барааны бүрэн бүтэн байдлыг хариуцан хүлээлгэн өгөх үүрэгтэй болохыг анхаарна уу. Тухайн барааны талаар асууж тодруулах зүйл гарвал  www.ebayan.mn – руу холбогдоно уу.

 

Бараа буцаалт

Бэлэн бараанаас сонгосон тохиолдолд та тухайн барааг хүргэлтээр очсон даруйд шалгаж үзээд буцаах боломжтой.  Бараааг   буцаасан тохиолдолд барааны үндсэн үнийг 100% ажлын 2 хоногт буцаан олгох болно. Харин та хүргэлтийн зардлыг  хүргүүлсэн байршлын хүргэлтийн тарифийн дагуу төлнө.

Бэлэн бус санал болгосон бараа болон та өөрийн сонгон захиалсан барааг сонголтын дагуу нийлүүлсэн тохиолдолд  буцаах боломжгүй болно. Тийм учир та сонголтоо хийхээс өмнө биднээс  чөлөөтэй асуух зүйлээ асууж тодруулах боломжтой. Барааны чанар интернэтээр харагдаж буйгаас өөр байх тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Хэрвээ хэрэглэгчийн сонгосон бараанаас үзүүлэлтийн хувьд өөр бараа ирсэн тохиолдолд Баян Экспресс ХХК хариуцлагыг бүрэн хүлээж төлбөрийг буцаан олгоно. Сэлбэг захиалгын хувьд хэрэглэгч өөрөө сэлбэгээ захиалсан тохиолдолд таарахгүй ирсэн сэлбэгэнд бид хариуцлага хүлээхгүй. Харин Баян Экспресс ХХК-р дамжуулан сонгосон боловч сэлбэг нь зөрсөн бол хариуцлагыг хүлээнэ.

Захиалга цуцлах

Захиалгаа баталгаажуулсанаас хойш бэлэн барааны хувьд 1цагийн дотор цуцлах тухайгаа мэдэгдээд  төлбөрөө ажлын 1 өдөртөө буцаан авч болно.

Захиалгын барааны хувьд захиалгаа баталгаажуулсанаас хойш 24 цагийн дотор цуцлах тухайгаа утсаар болон имэйлээр мэдэгдсэн тохиолдолд захиалгыг цуцлах боломжтой. Цуцлагдсан барааны төлбөрийг ажлын 2-3 өдөрт буцаан олгоно.

 

Хүргэлтийн үйлчилгээ

Хүргэлт авах хаяг нь  бүртгэлтэй хаяг эсвэл  шинээр тухайн бараанд зориулж  оруулсан хаяг байх  боломжтой. Хэрэглэгч хүргэлт хийгдэх хаягийг утсаар болон сайтаар дэлгэрэнгүй өгсөний дагуу бараа хүргэлтэд гарах болно. Хаяг тодруулах шаардлагатай бол хүргэлтэд гарахгүй түр хүлээгдэх болно.

Бэлэн барааны хувьд хүргэлт үнэгүй. Захиалгын барааны хувьд үнийн саналд хүргэлтийн зардал багтах болно. Хэрэглэгч бараагаа бэлэн болсоны дараа өөрөө очиж авсан тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс хүргэлтийн үнийг хасаж тооцох болно.

 

Бусад

Хэрэглэгч та санал хүсэлт гомдол тодруулах зүйл гарвал утас, имэйл, санал сэтгэгдэл хүлээн авах хэсэгүүдээр холбогдоорой. Хэрэглэгчээс гарсан гомдол маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.